Одон орон судлаачид нэгэн шинэ гариг илрүүлжээ. Энэ тэдний сэтгэлийг тун их хөдөлгөөд байгаа бөгөөд дэлхий дээр хүн оршиж болох гариг илэрсэн байж болох тухайд таамаг дэвшүүлж байна. Одоогийн байдлаар уг гаригийг нээж, судлах ажилд 12 орны 32 институтууд оролцож байгаа юм байна.
Энэ гаригийг таван удаа илрүүлсэн бөгөөд хэмжээгээрээ эх дэлхийтэй ойролцоо, сүүн замын өвөр талд биднээс ердөө 22 мянган гэрлийн жилд байрлаж байгаа гэнэ. Гаригийг илрүүлхэд оддыг хянаж байдаг микроленсинг хэмээх техник
ийн төхөөрөмж хэрэглэжээ. Энэ төхөөрөмжөөр уг гаригийг Дэлхий, Марс, Сугар зэрэг гаригтай ижил масстай болохыг тодорхойлсон. Хэдийгээр эрдэмтэд тэр гариг дээр амьдрал байхгүй хэмээн итгэж байгаа ч хүн төрөлхтөн эх дэлхий шиг өөр нэг гаригийг эрж олоход тун дөхөөд байна хэмээн мэдэгдэж байгаа.
Зарим эрдэмтэд энэ гаригийг олсондоо тун их бахархаж байгаа гэнэ. Энэ талаар эрдэмтэн, доктор John Greenhill "Энэ маш чухал зүйл болж байна. Бид анх удаагаа өөрийн нарны аймгийн системд дэлхийтэй ижил төсөөтэй гаригийг оллоо. Энэ гариг хадархаг бас сэрүүхэн бололтой." хэмээжээ.
Мөн эрдэмтэд огторгуйд хэдэн зуун сая, магадгүй хэдэн зуун тэр бум одод байгаа учраас тэнд өөр хэдэн дэлхийтэй төстэй гариг байгаа эсэхийг хэлж мэдэхгүй хэмээн мэдэгдэж байна. Тэдний хэлж буйгаар шинэ олдсон гариг бидэнд дэлхийтэй ижил, хүн амьдарч болохуйц гариг хаа нэгтээ байгаа байх гэх бага ч гэсэн найдварыг олгож байна.
Сибирийн төмөр зам
Транссибын төмөр зам тавигдаж байгаа тухай Парис хотноо 1900 онд зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр Европ даяар мэдэж авсан байна.
Оросууд анх удаа Сибирьт төмөр зам барьж эхэлсэн тухай дуулгажээ. Сибирийн аугаа төмөр зам нь техникийн хувьд асар том барилга бөгөөд дэлхий дээрх хамгийн урт зам болон хувирчээ.
Барилгачид энэ замыг Байгаль нуурын орчмын туулахад бэрх тайга, мөнхийн цэвдэг, хахир хатуу цаг уурыг даван барьсан юм.
Зам тавихад ийм хугацаа зарцуулж болдог талаар дэлхий мэддэггүй байсан юм. Төмөр зам тавигдсанаар хүн хүрэхэд хүнд газрууд Оросын эдийн засгийн амьдралд татагдан оролцох боломжтой болсон билээ. Транссиб нь Оросын хамгийн чухал зам болон хувирсан байна.
"Сибирийг аж үйлдвэржүүлэн ашиглахад замын тухай асуудал чухал болон тавигдана гэдэг нь өнөөдөр ойлгомжтой зүйл болон хувирлаа" хэмээн 1875 онд Парис хотноо Олон улсын газар зүйн их хурал дээр эрдэмтэн, инженер, олон нийтийн зүтгэлтэн Е.В.Богданович үг хэлэхдээ онцолжээ. Түүний зөв байсан юм.
Зөвхөн төмөр зам л бүхэл жилийн турш ажиллаж, шаардлагатай ачаа тээшийг тээвэрлэж, ихээхэн хэмжээний газар нутгийг нойрноос нь сэрээж, Сибирийн асар их баялагт хүрэх боломжийг олгох байлаа.
Богдановичийн үг зөнч болсон юм.
16 жилийн дараа, 1891 оны гуравдугаар сарын 15-нд 3-р Александр хааны зарлиг гарчээ. Түүнд "Ихээхэн хэмжээний баялаг бүхий Сибирийн нутаг дэвсгэрийг дотоодын төмөр замтай холбож болох том төмөр замыг Сибирээр дамжуулан тавьж эхлэхийг үүрэг болгож байна" гэжээ.
Найман мянган километр үргэлжлэх аварга том төмөр замын барилгын ажил 1891 оны тавдугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд 1916 онд дуусчээ. "Америкийг нээж, Суэцийн сувгийг барьснаас хойш Сибирийн төмөр замыг тавьсан явдал түүхэнд маш чухал үйл явдал боллоо" хэмээн Франс" сонинд бичжээ.
Энэ бол үнэхээр эр зориг байлаа. Барилгачдын замд уул, хад, намаг, мөнхийн цэвдэг, хүн орж гарах боломжгүй тайга, ус ихтэй сибирийн голууд урсаж байсан юм.
Жирийн хүрз, жоотуу, ховорхон тохиолдох гадаадаас оруулж ирсэн экскаватор ашиглан, гэхдээ хамгийн гол нь авхаалж самбаа, шаргуу хөдөлмөрийн үр дүнд энэ бүхэн бүтсэн билээ.
Тухайн цаг үедээ Сибирийн аугаа төмөр замыг их түргэн хугацаанд барьж байгуулсан ба тэр нь 15 жилтэй тэнцэж байлаа.

No comments:
Post a Comment